Таны галын өрөө ямар байх ёстой вэ ?

Галын өрөөг гоёмсог бөгөөд тухлаг болгохын тулд танд мөнгөнөөс гадна галын өрөөний дизайн, тавилгын зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар хангалттай мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ зөвлөгөөнөөс та галын өрөөгөө зохион байгуулах, тавилга болон цахилгаан бараануудыг хэрхэн байрлуулах тухай санаа өгөхүйц мэдээллийг авах болно.

Хачирхалтай санагдаж болох ч галын өрөөний тав тух хэмжээнээс бус түүнийг хэрхэн зохион байгуулахаас ихээхэн шалтгаалдаг. Галын өрөөн дэх цахилгаан хэрэгслүүдийн байрлал
Хөргөгч – Бэлтгэх тавцан – Угаалтуур – Бэлтгэх тавцан – Плитка 
гэсэн дараалалтай байвал илүү тохиромжтой тухай мэргэжилтнүүд зөвлөдөг 
байна. 


Ажлын гурвалжин 
Хадгалах – Бэлтгэх – Хийх дараалал -ыг ажлын гурвалжин гэж нэрлэдэг. Энэ гурвалжин ойр байх тусмаа сайн байдаг тухай мэргэжилтэнүүд хэлдэг. Гэхдээ галын өрөөний урт болон хэлбэр, хэмжээнээс хамааран энэхүү гурвалжны хэмжээ өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ “гурвалжинг” ямар ч гал тогоонд хадгалах нь зүйтэй.

Уламжлалт зохион байгуулалт

Орон сууцны архитектураас хамааран галын өрөө янз бүрийн хэлбэр болон хэмжээтэй байж болно. Гэхдээ та галын өрөөний дараах зургаан зохион байгуулалтаас байрандаа тохирохыг сонгоорой.

Нэг хананы шулуун гал тогоо

Энэ зохион байгуулалт нэг эсвэл хоёр ам бүлтэй гэр бүлд илүү тохиромжтой. Тавилга болон цахилгаан бараанууд нэг хананы дагуу байрлана. Угаалтуурыг голд нь байрлуулах нь тохиромжтой бөгөөд хэрэв цонхтой харалдаа биш бол зай ашиглалтаа нэмэгдүүлэхийн тулд дээд талд нь аяга таваг хатаагч байрлуулж болно. Гал тогоог хоёр хүн зэрэг, чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд гал тогооны тавилгын урт 2 метрээс багагүй байх шаардлагатай.

Хоёр шугаман гал тогоо

Хэрэв танай гал тогоо хангалттай зайтай бол өөд өөдөөсөө харсан хоёр хананд тавилга байрлуулах боломжтой. Хамгийн тохиромжтой байрлал нь угаалтуур болон плитка нэг талд байрлах бөгөөд хөргөгч болон шкафнууд нөгөө талд нь байрлах юм. Өөд өөдөөсөө харсан тавилга хоорондын зай хамгийн багадаа 1,2 метрээс багагүй байх ёстойг анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоол бэлтгэх явцдаа тонгойх, бөхийх үед нөгөө талын онгорхой хаалгыг мөргөх аюултай юм. Хэрэв хоёр талын тавилга хоёулаа хаалгатай бол энэ нь чөлөөтэй хөдлөхөд мөн хүндрэл учруулдаг.

Г хэлбэрийн зохион байгуулалт

Тавилга болон цахилгаан хэрэгслүүдийг зэргэлдээ хоёр хананы дагуу байрлуулах бөгөөд энэ нь илүү хөдөлгөөнийг багасгасан, үр ашигтай ажлын гурвалжинг бий болгодог. Нэг анхаарах ёстой зүйл бол булангуудыг үр ашигтай ашиглах явдал юм. Үүнийг шүүгээнүүдэд эргэлддэг тавиуруудыг суурьлуулснаар шийдэж болно. Плитка, угаалтуур болон хөргөгч хоорондын зайг ихэсгэснээр нэмэлт бэлтгэх тавцантай болох боломжтой. Г хэлбэрийн зохион байгуулалт нь хоёр хүн бие биендээ саад болохгүйгээр гал тогоог зэрэг ашиглах боломжийг олгодог.

П хэлбэрийн зохион байгуулалт

Бусад зохион байгуулалтуудаас хамгийн сайн нь. Тавилга болон цахилгаан хэрэгслүүдээ гурван хананы дагуу байрлуулж болно. Энэ гал тогоонд та илүү хөдөлгөөн хийх хэрэг гарахгүй. Галын өрөөнд ажиллаж байгаа хүмүүс хоорондоо мөргөлдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тавилга хоорондын зай хангалттай байх хэрэгтэйг санах хэрэгтэй.

Хагас арал хэлбэрийн зохион байгуулалт

Том хэмжээтэй эсвэл гал тогоо, зоогийн өрөө нь хамт байрнуудад хагас арал хэлбэрийн зохион байгуулалт тохиромжтой. Ийм гал тогоонд зуухны дээр уур сорогч суурилуулж өгдөг. Богинохон шулуун тавилгаар гал тогоог зоогийн өрөөнөөс тусгаарлаж болох бөгөөд түүнийг хоол бэлтгэх тавцан эсвэл үйлчлэх ширээ болгон ашиглаж болно.

Арал хэлбэрийн зохион байгуулалт

Энэ зохион байгуулалт нь Г болон П хэлбэрийн зохион байгуулалтаас дунд нь тавцантай нэмэлт тавилга байрлуулснаараа ондоо. Арал хэлбэрийн зохион байгуулалт нь олон зүйлийг багтаах, хийх боломжийг олгодог хэдий ч зөвхөн зай ихтэй, том хэмжээтэй галын өрөөнд тохиромжтой. Гэхдээ илүү хөдөлгөөнөөс зайлсхийхийн тулд сайн төлөвлөх шаардлагатай.

Тохь тухтай гал тогооны тавилгыг сонгохдоо юуг анхаарах вэ?

Аль ч гэр бvл, тэр тусмаа эмэгтэйчvvд хоногийн чамгvй хувийг гал тогоондоо өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл гал тогооны өрөө гэрийн эзэгтэйн хувьд хамгийн тав тухтай эвтэй тохилог орчин байх учиртай.
Хоол бэлдэхэд сав суулга, хутга, комбайн гээд бvх зvйлс гарын дор байх шаардлагатай. Гэтэл ихэнхи эзэгтэй нар нэг хутга хайгаад хамаг юмаа онгичих нь бий. Гал тогооны тавилга эмэгтэй хvний хэрэгтэй зvйлээ олоход хамгийн сайн туслагч байх ёстой. Тэгсэн цагт хоол амттай болно.

Ашигтай зөвлөгөө

Гал тогооны тавилга голдуу ком хэлбэрээр зарагддаг. Шалан дээр байрлах шvvгээнvvдийн хувьд 60 см-ээс дээшгvй өндөртэй байх аваас эмэгтэй хvн дотроос нь ямар нэг зvйл олох гэж төвөг учирдаггvй. Тэр тусмаа шvvгээний шургуулгууд хэрэгтэй зvйлээ хамгийн хурдан олох зориулалттай тул жижиг овортой зvйлсийг энд л хадгалбал зохино. Шургуулганд хадгалах зvйлсийн жагсаалтыг хоол амтлагчууд тэргvvлдэг. Харин сав суулгыг бол хоёр хаапгатай шvvгээнvvдэд хийвэл багтаамж сайн болно. Шvvгээний доод талын шургуулганд поднос тавиуруудыг хийх нь зөв байдаг.
Гал тогооны өрөөний ширээ хичнээн том байлаа ч талбай дандаа дутдаг гэж тогооч нар ярьдаг. Ширээн дээр мах гурилын мод, хутга, алчуур, ногоо, мах, гурил хөглөрнө. Аль хэдийн хоолоо хийж эхлэх цаг болчихоод байхад та ширээ эмхлээд л зогсож байдаг. Энэ бvх ажлын дараа хоол хийх нь таны хувьд там шиг л санагдана. Гэтэл гал тогооны ширээн дээр зай хvрэлцэхгvй байх нь гал тогооны өрөөний тавилгыг буруу сонгосонтой холбоотой байдаг. Орчин цагийн гал тогооны тавилгын хувьд өлгөдөг шvvгээнvvд дотроо олон тооны тавиур, өлгvvр дэгээ агуулж байдаг учир энэ асуудал vгvй болж байна. Гагцхvv хамгийн орчин цагийн, хэрэглэгчийнхээ төлөө хийгдсэн тиим тавилгыг л сонгох ёстой.

Хэрэв иж бvрэн ийм тавилга авсан тохиолдолд ширээ цэвэрлэх асуудал аяндаа vгvй болдог. Хоол амтлагч, хутганы сав, аяга таваг хатаагч, элдэв жижиг савнууд өрөх тавиуруудаар иж бvрэн тоноглогдсон тавилга авахыг зөвлөх байна

1. Бvх хоол амтлагч ба жижиг нунтаг зvйлстэй хvvдий сав хайрцагнууддаа vзлэг хийж хаяхыг нь хаяж vлдсэнийг нь шvvгээнд биш шургуулганд байрлуул.
2. Жижиг савнуудыг дээр дээрээс нь овоолж тавих биш харин хадгалбал зохино. Сагс хэлбэрийн том саванд хэсэг хэсгээр хийж тавьдаг арга хамгийн зөв. Ялангуяа тогоо савны тагнууд их зай эзэлдэг бөгөөд тэднийг бvгдийг нь нэг сагсанд хийж тусад нь хадгалаарай.
З. Харин өлгөдөг шvvгээнvvдээс туссан сvvдрийн асуудлыг шийдэхэд зөвхөн орчин цагийн гал тогооны тавилгууд хэрэгтэй. Ийм тавилгууд өөртөө жижиг чийдэн агуулж байдаг.
4. Шургуулганд байвал зохих зvйлсийн жагсаалт: бvх төрлийн хутга, халбага, сэрээ, лааз нээгч, хайч, юм бутлагч, жижиг vрvvл зэрэг юм. vvнээс том зvйлсийг шургуулганд хийвэл нээхэд саад болдог.
5. Гал тогооны паралон бага зэрэг vнэр орж эхэлбэл бушуухан хаяж байгаарай. Ер нь паралоныг тэр хавьд нь жижигхэн сагсанд хийж хадгалбал зохино. Паралон удаан нойтон байх тусам асар их нян vрждэг.

Та гал тогооны тавилгыг сонгохдоо бат бэх байдлыг харахдаа мартав.

  • Халуун чийг ба ууранд нэн тэсвэртэй материалтай байх хэрэгтэй.
  • Өөртөө угаагуур агуулсан, бас тавилгатайгаа хосолсон плиткатай, плитка нь шарах шvvгээтэй.
  • Уур хиншvv чийг сорох төхөөрөмжийг өөртөө агуулдаг.
  • Бvрэн тавилга нь хэлбэр дизайн ба өнгөний хувьд тансаг тул ямар ч айлын гал тогооны өрөөг дээд зэргээр чимэглэдэг.
  • Эзэгтэйн бvх хэрэгцээг тооцож хийсэн, иж бvрэн тавилга тул хоол хийх сонирхол эрхгvй төрvулж хоолыг амттай болоход чухал vvрэгтэй.
  • Гал тогооны шvvгээнvvдийг маш олон хааж нээх учир бариулны бат бэх байдал бас чухал байдаг.